Бүтээгдэхүүн Бараа, бүтээгдэхүүний жагсаалтуудыг хариулж байна

Модон вакум цонх

Вакум цонх нь өнгө үзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Энэ утгаараа манай зах зээлд эрэлт өндөртэй хэдий ч чанарын хувьд харилцан адилгүй байгаа тул зөв сонголт хийхэд тань туслах үүднээс доорх зөвлөгөөг толилуулж байна. Манайд вакум цонхны жижиг үйлдвэр хэт олширсноос сонголт хийхэд хэцүү болжээ. Хүмүүс хувиараа вакум цонх их хийж байгаа нь нэг талаар үйлдвэрлэл эрхлэгч өрхийн амьжиргаанд нэмэртэй ч эцсийн дүндээ хэрэглэгчийн эрх ашигт нөлөөлж чанаргүй бүтээгдэхүүн гарснаар бусад компанийн нэр хүндэд ч муугаар нөлөөлж байна. Мөн урд хөршөөс бэлэн бүтээгдэхүүн авчирч зарах нь их болжээ.

Хэрэглэгч та энэ бүхнээс яаж оновчтой зөв сонголтыг хийх вэ?
Юуны өмнө та сонгож буй цонхоо хаанахын ямар үйлдвэрийнх болох, технологийн зөв горимын дагуу хийгдсэн эсэхэд анхаарлаа хандуулаарай. Мөн энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өмнө нь авч хэрэглэсэн ямар газрууд байгааг судалбал зүгээр шүү.

Материалын чанарыг шалгахдаа дараах зүйлийг анхаараарай. Вакум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна темратурын нөлөөгөөр өнгө нь шарладаг. Мөн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь үнэртэй байдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Иймээс дараах чанар стандартыг хангасан сайн бүтээгдэхүүн сонгохыг танд зөвлөж байна. Гол сонголт бол модон рамтай байвал эрүүл мэнд, дулаан алдагдал зэрэгт санаа зовох зүйлгүй. Мод нь гадна болон тасалгааны темпратурт тохируулан амьсгалдаг. Дулаанаа хадгадах чадвартай. Цоож нугасны хувьд зузаан төмөртэйг нь сонгоорой. Цонхны шил нь нөлөөтэй эсэхийг анхаар. Хэлбэр хийцийн хувьд энгийн онгойдог, чагт хэлбэрийн рамтай бол нумрахгүй. Голоор нь хийсэн төмөр нь сайн байх хэрэгтэй. Шил нь хоёроос гурван давхар байж болно. Цонхны шилийг дарагч резин нь татахад тасрахгүй, муухай үнэргүй бол сайн.
 

 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...