Модны тухай сонирхолтой...

Модны тухай сонирхолтой...

МОДЫГ БОЛОВСРУУЛАХАД БОЛОН БАРИЛГА БАРИХАД ЗАРЦУУЛАГДДАГ ЭРЧИМ ХҮЧ НЬ БУСАД МАТЕРИАЛААС ОЛОН ДАХИН БАГА БАЙДАГ.

Модон барилгын технологи нь дэлхий даяар орон сууцны хамгийн зөв шийдэл хэмээн тодорхойлогдох болсон хэд хэдэн шалтгаан байдаг.

  • Модон материал нь төмөр, бетон зэрэг барилгын материалуудаас харьцангуй хөнгөн жинтэй боловч бат бөх, боловсруулахад хялбар.
  • Модон бүтээцтэй барилга нь удаан эдэлгээтэй, бат бөх төдийгүй хур тундасны болон хүчтэй салхины үйлчлэлээс ирэх ачаалалыг даах зэрэг техникийн үзүүлэлтүүдээр бүрэн хангагдсан байдаг.
  • Модон барилгын технологийн дэвшил, орчин үеийн барилгын норм дүрэм газар хөдлөлтийн үед тэсвэртэй мөн аюулгүй гэдгийг баталдаг.
  • Мод нь уян хатан учраас доргилт, чичирхийллээс ирэх хүчийг сарниулж хүн бэртээх болон бүтээцэд гарах эвдрэл харьцангуй бага байдаг.
  • Барилгын бусад материалаас мод нь дулаан тусгаарлах чанараар илүү байдаг учраас эрчим хүчний зарцуулалтыг бууруулдаг.
  • Орчин үеийн модон байшин нь галд тэсвэртэй бөгөөд аюулгүй амьдрах орчинг харьцангуй сайн хангадаг юм.

Орчин үеийн модон бүтээцтэй барилга нь барилгын бусад хийцээс ялгагдах онцлог  гол давуу талууд:

1. Өртөг бага - эдийн засгийн хэмнэлттэй

  • Орчин үеийн модон бүтээцэн барилгыг богино хугацаанд барьж угсардаг.
  • Тоосго, бетон, ган төмөр зэрэг барилгын бусад  материалаас хөнгөн учир тээвэрлэхэд хялбар.
  • Дулааны алдагдал багатай ба эрчим хүчний хэмнэлттэй.
  • Ажиллах хүч болон хүнд даацын өргөх тоног төхөөрөмж хэмнэдэг.
  • Барилгын талбай дээр модон материалыг шаардлагатай хэмжээгээр эсгэж, зүсэж тухайн барилгыг өргөтгөж, өөрчлөхөд хялбар зэрэг нь өртөг бага байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
  • Модон байшинд тоосгон эсвэл чулуун байшинд байдаг шиг хүчитгэсэн суурь хийх шаардлагагүй. Иймээс суурийн үнийн зөрүү гурав дахин бага байж болно.
  • Тээврийн зардал адилхан гарна.
  • Хананы зардал тоосгон хананаас харьцангуй их байна.
  • Эдэлгээний хугацаа зуун зуун жилээр тооцогдоно.  
  • Иймээс модон байшингийн анхны өртөг өндөр боловч нойтон технологийн барилгын угсралттай харьцуулахад богино хугацаанд угсрагдаж, урсгал зардлыг хэмнэнэ.

 2. Бат бөх, удаан эдэлгээтэй

Модон барилгын технологи нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг. Хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед барилгад ирэх ачааллыг саринуулдаг. Мөн галын эсрэг хамгаалагдсан, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж чадсан. Барилгын ихэнхи материалын чанарыг гэсэлтийн мөчлөг тогтвортой бат бөх чанараар хэмжиж болно. Хэрэв чанартай тоосго 300-500 гэсэлтийн мөчлөг тэсвэртэй байдаг бол дүнзэн мод бүтэц, хэлбэр дүрсээ алдахгүйгээр хязгааргүй тооны хэдэн ч мөчлөгийн үеийг тэсвэртэй давж гарах чадвартай байдаг нь наамал дүнзэн модоор барьсан байшин олон үе дамжин хэрэглэгдэх үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болж чадна.

3. Амьдрах эрүүл орчинг бүрдүүлсэн /эко технологи/

Мод нь байгалийн цэвэр материал учраас амьдрах эрүүл, таатай орчинг бий болгодог. Модлогийн өнгө хээ, гоёмсог зураглал нь сэтгэлд тааламжтай байдлыг төрүүлдэг. Мөн дуу авиа шингээлт нь гайхамшигтай байдаг нь сэтгэл санаа уярааж амраадаг. Ииймээс учраас барилгын гадна болон дотор талд ашиглахад илүү тохиромжтой. Модон материал нь  хүний биед ямар нэгэн хоргүй

4. Ногоон технологи

Дэлхийн улс орнууд нийгмийн бүхий л салбартаа байгаль орчинд ээлтэй технологийг эрэлхийлж, нэвтрүүлж байгаа өнөө үед цэвэр дүнзэн байшин нь барилгын бусад хийцтэй харьцуулахад байгаль орчинд хамгийн халгүй, ээлтэй технологи юм. Бетонон барилгатай харьцуулахад модон бүтээцтэй барилгаас гарах хатуу хог хаягдал хэд дахин бага байдаг.

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...