Орон орны дүнзэн байшингийн туршлагатай танилцацгаая ...

Орон орны дүнзэн байшингийн туршлагатай танилцацгаая ...

Швед

Маш эртний хуучин дүнзэн байшинг үзмэрээ болгосон гадна талбайн музей нь хойд европын олон оронд байдаг. Тэгвэл түүний дотроос хамгийн эртний буюу дэлхийн анхны гадна талбайн музей нь Швед улсын нийслэл Стокхолм хотод байрлах Скансэн гадна талбайн музей юм. 18 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэл баригдсан хуучны барилгууд Шведэд их байх ба түүний ихэнхийг дүнзэн байшин эзэлдэг байна. Антриктидын Lapland -d амьдарч байсан Sapmi үндэстний сууршилаас өмнөд Шведийн Schone нутгийн тариалангийн талбай хүртэл 160 гаруй дүнзэн байшингийн үзэсгэлэн байдаг. Энэ мэт барилгыг харж байхад Швед нь маш эртнээс дүнзэн байшинг ашиглаж ирсэн нь харагдаж байна. Шведийн дүнзэн байшингийн ихэнх нь улаан бор өнгөтэй байдаг нь эртнээс дүнзэн байшинг удаан ашиглах нэг төрлийн аргачлалаа болгосных юм. Төмрийн хүдэр ихтэй газрын хөрсийг шатаан гаргаж авдаг энэхүү түрхлэг нь байгалийн улаан бор өнгөтэй болдог ба түүнийг нь байшингийн гадна гадаргууд түрхснээр  мод илүү удаан амьдрах боломжтой болдог байна.

Орос

Мөн дүнзэн байшингийн орон гэж хэлж болох улс бол Орос улс ба нэн ялангуяа хойд хязгаарын газар нутаг нь дүнзэн байшинг өргөнөөр барьдаг байжээ. Орос улс нь 17 зууныг хүртэл хувийн орон сууцаас нийтийн байгууламж гэх мэт бүх барилга байгууламжаа зөвхөн дүнзээр барьдаг байж. Оросын хойд нутагт байрлах Карелийн нэгдсэн улсын Онежское мөрөний Кижийн арал дээр 1714 онд баригдсан Проебраженскийн сүмээс гадна ордон, байшин, гүүр гээд олон олон модон байгууламж одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг байна. 37 метрийн өндөртэй Проебраженскийн сүм нь давхарлаж тавьсан дүнзэн хананы дээр 22 ширхэг сонгино шиг хэлбэртэй дуган байдаг ба түүний хэлбэр нь үнэхээр асаж буй лааны дөл шиг харагддаг ажээ. Тус сүмийг барьсан мужаанууд маш чадварлаг байсан нь уг барилгад нэг ч хадаас ашиглаагүй байснаар илтгэгдэнэ. Проебраженскийн сүм нь 1990 онд Юнэскогийн дэлхийн өвд бүртгэгджээ.

Япон

Японий хамгийн эртний дүнзэн байшин бол Ёкохама дүүрэгт байрлах Хигашикүбочогийн Шосо-Ин Хокусо сүмийн барилга юм. Яг хэзээ баригдсан нь тогдоогдоогүй ч, түүхчид 759 онд баригдсан байх магадлалтай гэж үздэг байна. 33 х 9.4 метр хэмжээтэй 2.7 метр зоорийн давхартай, 14 метр өндөр маш том хэмжээний барилгад тухайн үеийн хаадын хэрэглэж байсан илднээс эхлээд Хятад ба Солонгосоос зөөж ирсэн хөрөг зураг, хөгжмийн зэмсэг, шил гэх мэт 9000 гаруй нэр төрлийн эртний ховор үзмэрүүдийг өнөөдрийг хүртэл хадгалж байдаг байна. Тухайн ховор үзмэрүүдийг 1250 жилийн хугацаанд чанарыг нь алдагдуулахгүй хадгалж ирсэн нь дүнзэн байшингийн чанартай нь холбоотой хэмээн тайлбарлажээ. Мэдээж энэ нь модны гайхамшигтай шинж чанар болох гадна болон өрөөний чийгийг зохицуулж байдаг чадвартай бас амьд барилгын материалтай холбоотой юм.

Америк

Испани улсаас аялалаа эхэлсэн Кристофер Колумб удаан аялалын эцэсд 1492 онд Америк тивийн газар нутгийг анх олж нээн дэлхийд таниулсан гэж үздэг. Үгүй ч байж магад ... Гэхдээ Америкийг хөгжүүлж эхэлсэн нь 1620 онд Mayflower хөлөг онгоцоор шилжин ирсэн Христийн цагаачид гэж үздэг. Харин тухайн хүмүүст дүнзэн байшингийн технолгийг заасан хүн нь 1638 онд Delaware мужид хүрэлцэн ирсэн Швед хүн гэж үздэг. Нэгэнт танигдсан Швед хүний дүнзэн байшингийн технолги маш хурдан Герман, Голланд, Шотланд хүмүүсээр дамжин улам их дэлгэрэх болжээ. Ойн модыг их хэмжээгээр ашиглаж байсан болохоор тухайн дүнзэн байшингийн технолгийн байшин барихад хялбар, дулаан, мөн бат бөх чанар нь шинээр суурьшиж ирсэн цагаачдад их таалагдаж, улмаар дүнзэн байшин их хэмжээгээр баригдсан байна.

Канад

Нэгэнт суурьшлаа олсон Америкаас Канад руу дүнзэн байшингийн технологи орж ирсэн нь 1775-1783 оны тусгаар тогтнолын дайны үе юм. энэ нь тусгаар тогтнолын дайны үеэр маш олон дүрвэгсэд Канадад шилжин ирсэнтэй холбоотой. Тухайн үед дүнзэн байшингийн технологи нь Америкийн баруун болон баруун хойд хэсэг, Америкийн хойд нутгууд мөн хойд Мексикт өргөн хэрэглэгдэж байжээ. Канадад хамгийн анхний дүнзэн байшин баригдсан нь зүүн далайн эргийн Ontario муж гэж үздэг. Түүний дараагаар Канадад бага багаар дэлгэрэн баруун далайн эргийн British Columbia муж хүртэл дэлгэрчээ. Дэлхийн хамгийн том дүнзэн байшин нь Канадын Quebec мужид байдаг “Chateau Mont Besd” гэх зочид буудлын барилга юм. үүнийг дүнзэн байшингийн мэргэжилтэн 800 гаруй хүн 4 сарын хугацаанд бөөрөнхий дүнз модыг ашиглан 1930 онд барижээ. Сонирхуулахад, энэ түүхт зочид буудал нь 210 өрөөтэй маш том зочид буудал бөгөөд тэнд Их Долоон орны удирдагчид нэгэнтээ уулзаж байсан удаатай юм.

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...