Яагаад дүнзэн байшин гэж ...

Яагаад дүнзэн байшин гэж ...

Дүнзэн байшин нь дээш нэг нэгээр нь давхарлан өрсөн хөндлөн дүнзэн ханануудаас бүтдэг ба энэ нь модон байшингийн төрөл дотроо хамгийн хуучин боловч орчин үед их хэмжээгээр хэрэглэгддэг төрөл юм. Дүнзэн байшингийн бүтэц нь маш энгийн, дүнзнээс бүтсэн гадна ба дотор хананууд, мөн дүнз хоорондын завсар хийгддэг дулаалгын материалаас бүрддэг. Энэ мтериал нь манай орны хувьд хонины ноосон зулхай, гадны орнуудад нийлмэл нэхмэл эдлэл байна. Нэмэлт гэвэл, дүнзэн байшингийн гадна талын ханыг хүссэн өнгийн будгаар будаж болох ба энэ нь гадна гадаргууг цаг уурын нөлөөлөлөөс хамгаалагч болох юм.

Дүнз нь эртний барилгын материалуудын нэг ч, орчин үеийн инжерчлэгдсэн наамал дүнзнүүд нь олон удаагийн туршилт ба судалгаагаар дэмжигдэж баталгаажсан байдаг. Дүнзэн байшингийн хананууд нь дуу чимээ шингээх болон гал эсэргүүцэх зэрэг зарим нөхцлүүдээрээ сайн үзүүлэлттэй байдаг. Хэдийгээр тийм ч босголтын явцад агаарын ямар ч солилцоогүй байхаар завсар хоорондын зайг сайн чигжиж өгвөл чийгнээс айх аюулгүй байж болох юм. Бахархалтай нь наамал дүнзний хувьд гадна ба дотор гэсэн 2 чиглэлд ховилоор зангидагдан суугддаг болохоор чийгнээс ирэх дайсагналд тэсвэртэй юм. 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...