Шахмал үртсэн хавтангаар хийгдсэн тавилганы муу талууд

Шахмал үртсэн хавтангаар хийгдсэн тавилганы муу талууд

Сүүлийн жилүүдэд монголчуудын гэр ахуйн болон албан тасалгааны хэрэглээнд өргөнөөр ашиглагдах болсон тавилгуудын зонхилох хэсгийг модны хаягдал үртэсийг инженерийн аргаар боловсруулан тусгайлан гарган авсан цавуугаар нааж нэгтгэсэн шахмал хавтангаар хийсэн тавилгууд эзэлж байна. Тавилга хийдэг шахмал үртэсэн хавтангууд нь бүтээгдсэн химийн найрлагынхаа хувьд ба гадны нөлөөг эсэргүүцэх физик чанарынхаа хувьд ч олон дутагдалтай талуудтай байдаг ба энэ хэсэгт тэр тухай өгүүлэх болно.

Чийг хуралдах нь ...

Бусад ижил төрлийн мод суурьт хавтангууд дотроос шахмал үртсэн хавтан нь чийг болон устай хүрэлцэх зэргээрээ хамгийн муу байдаг. Учир нь түүний гадаргуу болон гадаргууг хамгаалагч хэсгийг давсан ус чийгийг үртсэн хавтан нь гадагшлуулалгүй шууд өөртөө шингээж авдаг ба энэ тохиодолд үртсэн хавтан, эсвэл үртсэн хавтангаар хийгдсэн тавилгууд нь амархан памбайж, хэлбэр дүрсээ амархан алддаг ба улмаар хэрэгцээнээс гардаг. Удаан хугацаагаар норж, чийг авсан шахмал хавтанд мөөгөнцөр амархан ургадаг ба энэ нь бага ансны хүүхдүүдийн амьсгалын замын архаг өвчин үүсэх гол нөхцөл болдог байна.

Булан ба ирмэгийн сул байдал нь ...

Шахмал үртсэн хавтан нь бусад ижил төстэй хавтангуудыг бодвол тайрах хөрөөдөхөд булан болон эрмэг нь амарсан барзйж, холтос хэсгүүд нь салдаг ба үүгээрээ уг хавтанг сул болгодог. Сул болсон хавтангаар хийгдсэн тавилга нь бүтцийнхээ хувьд бас сул дорой болдог. Мэдээж энэ хэсгүүдэд ус орвол юу болохыг төсөөлж байгаа биз дээ.

Гадны нөлөөг тэсвэрлэх чадвар нь ...

Шахмал үртсэн хавтангийн үртэсүүд нь өөрсдийг нь барьж нэгтгэж байгаа наагч бодисгүйгээр ямар ч үр дүнгүй юм. Цавуу нь өөрөө даац болон гадны биет нөлөөнд тэсвэртэй биш. Тийм болохоор үртсэн хавтангаар хийгдсэн тавилга дээр хүнд биет тавьсан үед амархан гулзайж зөв хэлбэр дүрсээ алддаг. Зарим тохолдолд хугарал үүсдэг. Ингээд үйлчлүүлэгч та дахин шинээр тавилга авах шаардлагатай болдог.

Цавуу нь ...

Шахмал үртсэн хавтангийн үртэсийг нэгтгэдэг цавуу нь ФормалДеХайд суурьт цавуу юм. АНУ-ын Байгаль орчин хамгаалалын агентлагаас ФормалДеХайд суурь нь хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон гэдгийг тус улсын Эрүүл хүүхэд хэмээх ашгийн бус байгууллага мэдээлжээ. ФормалДеХайд нь шахмал үртсэн хатангаас агаарт хорт хий ялгаруулдаг нь мэдэгдэлгүйгээр таны байшингийн доторхи агаарыг олон жилээр бохирдуулж байдаг. Хавтангаас ялгарах үнэрийн харьцаа нь шинээр ирсэн тавилга болон халуун дулааны болон чийглэг улиралд эрс нэмэгддэг байна.

Өрөөний агаарын чанар нь ...

Мөн улсын Хэрэглэгчдийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын газраас ФормалДеХайд суурьт бараа бүтээгдэхүүнүүд нь гэрийн доторхи агаарын чанарт хүчтэй нөлөө үзүүлдэг, улмаар таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлдэг байж болохыг 2013 оны илтгэлдээ дурджээ. Уг илтгэлд, ФормалДеХайд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь нүд, хамар, хоолой, болон арьсанд загатнуур үүсэх, мөн хөхиүлэн ханиалгах, цээж хэржигнэх, болон алерги хэлбэрээр илэрдэг байна. ФормалДеХайд суурь нь хэдийгээр эрүүл мэндэд нөлөөтэй ч, гадна болон дотор агаарын найрлагад байх хэмжээ нь нэг сая тутамд 0.03 хэсэгээс бага байх ёстой ажээ. Энэ хэмжээ нь өндөр хөгжилтэй АНУ дах үзүүлэлт юм. Эрүүл мэндийн өндөр стандарт болон шалгуур үзүүлэлтүүдийг хөгжлийнхөө гол чиглэл бологодог тус улсын хувьд гэхэд л 1980- аад оноос эхлэн энэ төрлийн шахмал хавтан болон хавтангаар хийгдсэн бараа бүтээгдэхүүний хэрэглээг 80-90 хувь багасгаад байгаа юм байна. Тэгвэл үйлдвэрлэлийнх нь гарал үүсэл нь тодорхойгүй ба туршилт сорилтоор баталгаажаагүй шахмал үртсэн хавтангаар хийсэн тавилгууд нь Монголын худалдан авагчдад ямар их эрсдэл авч ирж байгааг төсөөлшгүй.

Санхүүгийн хувьд хэмнэлтгүй байх нь ...

Худалдан авагчид шахмал үртсэн хавтангийн энэ муу (сул тал биш.... муу) талыг нь мэддэгүй, мөн энэ төрлийн тавилга нь хямд аргаар хийгддэг болохоор хямд үнэтэй байдаг зэргээс болж худалдан авдаг ч эргээд өөрийн болон ойр дотных нь хүмүүсийн амь нас болон эрүүл мэндэд нь урт хугацааны аюул заналхийлэл үүсгэдгийг ч мэддэгүй байна. Тавилгын насжилтийг цөөн хэдэн жилээр төсөөлөн, өрхийнхөө санхүүгийн урт хугацааны ашигтай ба давуу талуудаа тооцоололгүйгээр өнөөдрийн хямд үнийг харж худалдан авалт хийх нь богино хугацаанд үр ашигтай мэт байвч, богино хугацааны элэгдэл болон дахин ижил худалдан авалт хийх эргэлтийг түргэсгэдэг байна. Энэ нь эргээд санхүүгийн их хэмжээний зарлагын эрсдэлийн өрхөд үзүүлдэг ажээ.

 

 

Мод ба модон бүтээгдэхүүнүүдийн сайн ба давуу талууд

1

Агаар мандалаас хүлэмжийн хийг бууруулах үлэмж ач холбогдолтой

2

Мод ба модон бүтээгдэхүүнүүд нь агаарын найрлагаас нүүрстөрөгчийг өөртөө шингээдэг гайхалтай материал

3

Өөр бусад барилгын материалуудыг үйлдвэрлэхээс харьцангуй бага зардалтай

4

Хүний эрүүл мэндэд хэмжиж болохуйц бас жинхэнэ ач тустай байдаг

5

Гэр ахуй хэрэглээнд ч, барилгын салбарт ч модны  бат бөхийн чанар их

6

Байгалиасаа маш хүчтэй, бөх бат барилгын ба тавилганы бүтээц

7

Байгалийн сайн тусгаарлагч

8

Модон бүтээцтэй барилга нь хурдан баригддаг ба эдийн засгийн хувьд хэмнэлттэй

9

Модон бүтээцтэй байшин нь барилгын хувьд ч бас ашиглалтын хувьд ч хямд зардалтай

10

Модыг хамгийн сайхан сэтгэл татагч бас гоо зүйн тааламжтай байгалийн бүтээгдэхүүн

11

Модоор л мужааны хамгийн өндөр төвшний ажлыг хийж болдог

12

Модон тавилга нь шахмал үртсэн хавтангаар хийгдсэн тавилганаас үнэтэй ч ашиглалтын явцад олон талын үр ашигтай ба үр дүнтэй

 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...