Товч танилцуулга

“Эм Си Лог Хаус” ХХК-ний мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. 

Манай мод боловсруулах үйлдвэр нь 2015 онд анх байгуулагдсан бөгөөд Тайвань болон Австри улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон цахим удирдлага бүхий ҮНДЭСНИЙ ҮЛДВЭР юм. Бид төрөл бүрийн мод модон бүтээгдэхүүнийг боловсруулах, наамал дүнз, цул наамал хавтан, наамал дүнзэн байшин, барилгын модон вакум цонх, хаалга, шал, гэр ахуйн хэрэглээний бүх төрлийн модон эдлэлүүд, бэлдэц материал үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн бий болгон хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүргэдэг.

"Эм Си Лог Хаус"ХХК нь өндөр өрсөлдөөнтэй барилгын салбарт дэлхийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэн, байгалын цэвэр модыг өөрийн үйлдвэртээ боловсруулсан өндөр чанарын дүнзээр хамгийн дээд зэргийн байшинг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна.

Бидний хүсэл зорилгыг дэмжиж, үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцдаг зөвлөхүүд, хамтран ажилладаг төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон биднээс зөвлөгөө мэдээлэл аван худалдан авалт хийдэг хэрэглэгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Мөн бидний амжилтын гол түлхүүр болох эх орон, ард иргэдийнхээ төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавхитай залуусын хамтаар бид Олон улсын Чанарын удирдлагын ISO стандартыг компанидаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа хилийн чанадад тэлэх зорилго өвөртлөн ажиллаж байна.

Эрхэм танд болон танай гэр бүлд сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн Ерөнхий захирал       

 

С.БАТСҮХ

                

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...