Бидний тухай

ЭМСИ ЛОГ ХАУС - МОД БОЛОВСРУУЛАХ  ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР

"ЭМСИ Лог Хаус"ХХК нь 2015 онд байгуулагдсан, дэлхийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн өндөр чанарын цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний хөрөнгө оруулалттай мод боловсруулагч-үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж.

"ЭМСИ Лог Хаус"ХХК нь өндөр өрсөлдөөнтэй барилгын салбарын олон өрсөлдөгдчийн дундаас тодорч дэлхийн шилдэг дэвшилтэт технологийг эх орондоо суурьшуулан, өөрийн үйлдвэртээ боловсруулсан өндөр чанарын дүнзээр хамгийн дээд зэргийн байшинг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэхийг хичээж ажиллаж байна. Орчин үеийн мод боловсруулах технологийг сайтар эзэмшсэн, онцгой чадвартай бас модонд хайртай технологийн ажилчид маань манай амжилтын гол түлхүүр юм.

Бид хэрэглэгчдийнхээ гэрт болон ажлын байранд байж болох бүх төрлийн модон бүтээгдэхүүнийг загварчилж, хөгжүүлж, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээ болон ирээдүйн амжилтынх нь төлөө бараа бүтээгдэхүүнийхээ загвар ба хийцийг тохируулан үйлдвэрлэдэг олон улсын стандартын чанарын шаардлагыг хангасан модон бүх төрлийн захиалгыг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэх бүрэн чадвартай Монгол Улсын цорын ганц мод боловсруулах үйлдвэр юм.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгчдийн мод ба модон бүтээгдэхүүн болон байшингийн тухай ойлголтыг өөрчилнө.

Бид олон орны ард түмнүүдийн олон зуун жилийн амьдралын баялаг туршлагаар баталгаажсан, байгаль экологид ээлтэй, уламжлагдан ирсэн эрүүл амьдралын заншил болон амьдралын шинэ хэв маягийг Монголчуудынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн санал болгодог. Энэхүү санал болгож байгаа амьдралын шинэ хэв маяг нь байгалийн сайхныг өдөр бүр мэдэрч, эрүүл саруул амьдрах орчныг их хотын завгүй ажил амьдралтайгаа хослуулах боломж бүхий шинэ сонголт- наамал дүнзэн байшин юм.

Дэлхийн хамгийн өндөр чанарын байшингуудыг загварчилан, Сибирийн цэвэр нарс болон шинэс модоор үйлдвэрлэсэн наамал дүнз ба модон бүтээгдэхүүнээрээ амины орон сууц, аж ахуй, худалдаа ба үйлчилгээний зориулалттай барилга байшингуудыг барьж байгуулж, шинэ техник технологийг үйлдвэрлэлд  нэвтрүүлэн, монголын шилдэг залуучууд болох технологийн чадварлаг ажилчдаар багаа бүрдүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа амжиллтай явуулж, эх орныхоо хөгжил болон эдийн засгийг сайжруулан бэхжүүлэхийн төлөө манлайлал болон ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэгч болохын хувьд, монголчуудынхаа албан болон амины хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээ болон үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ монголчуудын модтой харьцаж, байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалыг орчин үеийн ногоон байгууламжаа хамгаалах арга зүйтэй уяалдуулан залуу үедээ өвлүүлэн үлдээх, сурталчилах, сургаж дадлагажуулах нэн харуцлагатай үүргийг бид давхар гүйцэтгэж байгаа нь хэрэглэгчдийнхээ модон бүтээгдэхүүн ба байшингийн тухай ойлголтыг өөрчилж, ногоон дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль экологидоо ээлтэй, эрүүл энх амьдрахад нь дэмжлэг бас хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

Орчин үеийн наамал дүнзэн байшин, цул наамал хавтан, барилгын модон вакум цонх, хаалга, шал болон барилга, гэр ахуйн зориулалттай бүх төрлийн модон хийц, эдлэлүүдийг захиалгаар болон бөөнөөр үйлдвэрлэдэг.

ЭМ СИ Лог Хаус нь наамал дүнз болон бусад төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба боловсруулах явцад гарсан модны хаягдлаар үртсэн шахмал түлш үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн болон удирдлагын байрны дулаанаа бүрэн хангахаас гадна борлуулдаг. Үүгээрээ, 100 хувь хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй үйлдвэрлэл нь дан ганц мөнгө хэмнээд зогсохгүй, бидний хүрээлэн буй орчинд үүсээд байгаа чухал асуудал болсон дэлхийн цаг агаарын дулаарлын нөлөөг багасгах, агаарын бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулсаар байгаа ба цаашид ч энэ чиглэлээр эх орныхоо хувь нэмрийг тодорхойлохоор шинжилгээ судалгааны ажлаа чиглүүлээд байна. 

Эдийн засгийг хөгжүүлэх ба бэхжүүлэх олон арга замуудын нэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих явдал юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон Их Хурлын тогтоол шийдвэрүүд болон Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлого олон удаа тусгагдсан байдаг. Нэн ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа өнөөгийн цаг үед төсвийн худалдан авалтыг үйлдвэрлэл ба үйлчилгээ эрхэлж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээс гүйцэтгэвэл гадагшаа урсах валютын алдагдлыг зогсоох чухал арга зам болох төдийгүй, үйлдвэрлэлийг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхийг нь ч сайжруулж, ажилчдын цалин болон ахуй хангамжийг нэмэгдүүлэхэд нэмэр болох бөгөөд түүгээрээ ар гэрийн ахуй амьдрал нь өнгөжин дээшилж, улмаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилтөд нэмэлт хувь нэмрээ оруулах болно гэж бид үзэж байна. Тиймээс ЭМСИ Лог Хаус нь модон бүтээгдэхүүн болон  дүнзэн байшинг загварчлах ба үйлдвэрлэх уян хатан аргыг боловсруулсан ба дадлага туршлагатай технологич, архитектор, дизайнер, тоног төхөөрөмжийн механик, цахилгаан болон автоматикийн инженерүүд бүхий өндөр ур чадвартай мэргэжлийн багийг бүрдүүлэн хэрэглэгчдийн төлөө ажиллаж байна.

Эх орныхоо хөрөнгө оруулалттай Үндэсний мод боловсруулах үйлдвэр, ажилсаг залуучууд ба техник технологийн чадварлаг боловсон хүчнүүдээрээ бахархах нэгэн боломжийг хэрэглэгчдэд олгож, манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, сурталчилж байгаад баяртай байна. 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...