Цул наамал хавтан

НААМАЛ ХАВТАН

Наамал хавтан үйлдвэрлэх технологийн дамжлага нь ерөнхийдөө наамал дүнз үйлдвэрлэхтэй адил байдаг. Уг хавтанг 1 ба 2 талдаа дээд зэрэглэлийн өнгөлгөөтэй үйлдвэрлэж, шороо тоос, чийг, нарны хэт ягаан туяа болон тээвэрлэлтийн үеийн эвдрэл, гэмтлээс хамгаалах зориулалттай баглаа, боодолтойгоор, өөрийн тээврээр хүргэж өгнө.

Технологи, чанарын давуу тал:

  1. Шүдэн углуурга гаргах өндөр бүтээмжтэй, бүрэн автомат шугаман дамжлагаар орж бэлтгэгдсэн бэлдэцийг Герман улсын KLEIBRIT брэндийн цавуугаар нааж 6-12м-ийн урттай уртааш бэлдэцийг үйлдвэрлэнэ.
  2. Дээрх бэлдэцийг 70-80кг/см2 хүчээр шахан 10кВ хүчдэл бүхий өндөр давтамжтай хэт ягаан туяагаар шарж хатаан, 3-5 минутын хугацаанд өндөр чанартай, бат бөх хавтан үйлдвэрлэгдэнэ.
  3. Шахаж наасан хавтанг 3 дамжлага бүхий зүлгүүрийн суурь машинаар боловсруулж, шууд будаж өнгөлөх боломжтой дээд зэрэглэлийн цулгуй наамал хавтан бэлэн болно.

Онцлог: маш бат бөх хагарч цуурч, хэвээ алдахгүй, дээд зэрэглэлийн өнгөлгөөтэй тул шууд будаж, өнгөлөх боломжтой.

Хэмжээ: 120, 180, 200, 300, 400 х1250х3000, 6000 мм хүртэл хүссэн хэмжээгээр зүсэж өгнө.

Чийгшилт: 8-10%

Зориулалт: бүх төрлийн мебелийн модон хийц, модон эдлэл хийх үнэт түүхий эд болдог.

Стандарт:  МУ-н стандарт MNS GOST 15613-4 : 2014, 15613-5 : 2014, 19414 : 2014-ийн шаардлагын хангасан бүтээгдэхүүнийг 1 ба 2 зэрэглэлийн ангилалаар үйлдвэрлэнэ.

                     1 дүгээр зэрэглэл:  2 тал нь бүрэн өнгөлгөөтэй, яр согоггүй.

                     2 дугаар зэрэглэл:  2 тал нь бүрэн өнгөлгөөтэй, яр согог зөвшөөргөдсөн нормоор

 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...