Хүний нөөцийн бодлого

“Эм Си Лог Хаус” ХХК –ийн ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Хүний нөөцийн бодлого, зорилт

"Эм Си Лог Хаус” ХХК нь “ Хүн бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны, тогтвортой амжилтыг бий болгох” –ыг зорьдог ба ингэхдээ ажилтны өсөж хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжин байнгын суралцах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж ажиллахыг зорьж ажилладаг.

ББид “Эм Си лог хаус” ХХК-ийн үнэт зүйлс болон ёс зүйн зан төлөвийг зохистойгоор баримтлан ажиллахыг хичээдэг. Манай ажилтнуудын соёл нь аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлага дээр суурилдаг.

 Хүний нөөцийн бодлого, зорилтын хүрээнд  доорх ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Ажилтныг хөгжүүлэх, идэвхжүүлэх сургалт, ХАБЭА-н сургалт, галын аюулгүй байдлын сургалт, үйлдвэрлэлийн технологийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж ажилтан, ажиллагсдыг бүрэн хамруулдаг.  
  • “Эм Си лог хаус” ХХК-нд чухал ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, институтэд суралцаж буй оюутнуудыг хүлээн авч, онолын мэдлэгийг баталгаажуулан танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэн, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, чадварлаг ажиллах хүч болоход нь туслах, ирээдүйд өөрийн байгууллагын хэрэгцээнд нийцэх ажиллах хүчийг бүрдүүлэн ажилладаг.
  • Нарийн мэргэшсэн ажилтнуудыг мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтанд хамруулдаг.
  • Идвэхи зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажилласан ажилтны нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх үүднээс аж амьдралыг дэмжих зорилгоор ахуйн хэрэглээний тусламж үйлчилгээ үзүүлэх, тэтгэмж олгох, мөнгөн урамшууллаар шагнах, гадаад дотоодод аялуулах, байр орон сууцаар ханган ажилладаг.
  • Харилцагч банкны цалингийн болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагддаг.
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд тогтмол хамрагдах, өдрийн хоол цай болон унаагаар үнэгүй үйлчилдэг.

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт:

  • Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, нээлттэй шударга зарчмыг баримтлан тухайн хүний мэдлэг, туршлага, ур чадвар, зан хандлага, ёс зүйг харгалзан үе шаттайгаа явуулдаг. Үүнд:
  • Ажлын байрны өргөдлүүдийг дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах зэрэг багтдаг.
  • Нээлттэй ажлын байруудыг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарлахаас гадна http://www.biznetwork.mn/ хаягаар болон Нийслэлийн хөдөлмөрийн газар, Алтан фокус Хөдөлмөрийн бирж, Алтан боломж Хөдөлмөрийн биржүүд бусад зарын сувгуудаар нээлттэй зарладаг.

Манай компанийн ажилтан болж найрсаг, эрч хүчтэй, чадварлаг хамт олны багт нэгдсэнээр:

  1. Хөгжин дэвшиж буй үндэсний нэр хүндтэй томоохон компанийн багийн гишүүн болж ирээдүйгээ баталгаажуулж, сэтгэл хангалуун амьдарна.  
  2. Тогтвортой өсөн нэмэгдэх цалин, шагнал урамшуулах, тэтгэмж тусламжид хамрагдана.
  3. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, сурч хөгжин мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой.

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...