Он цагийн хэлхээс

 

 2010 
  • Монгол улсад анх удаа мод боловсруулан, наамал дүнз, хавтан үйлдвэрлэх үйлдвэрийн төслийн ажлын судалгаа шинжилгээ хийгдэж эхлэв.

  • ​​Эрүүл цэвэр, байгаль экологид ээлтэй, үйлдвэрийн хаягдалгүй зэрэг нь судалгааны үр дүн, өндөр ач холбогдолтой болох нь батлагдсан тул төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв.

 

  • Жилдээ 20 мянга куб.м мод боловсруулах хүчин чадалтай Тайвань болон Австри улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав. 
2013
  • Сонгино Хайрхан дүүргийн 1-р хороо Баянгол аманд 4,3га газарт шав тавих ёслол болж суурийн ажил эхлэв.

 

  • Бэлдцийн болон наамал дүнз, хавтан, боловсруулалтын гэсэн үндсэн 3 цех, хатаалгын камер, үртэс сорох коллектор, эрчим хүчний дэд станц, 

 

уурын зуух зэрэг иж бүрэн үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлэв. 

 

2014
  • Тайвны “Мод боловсруулах үйлдвэрийн суурь машин үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн “CMM International inc” компаниас хамгийн сүүлийн үеийн шинэ, дэвшилтэд технологи

бүхий автомат болон хагас автомат удирдлагатай 37 нэр төрлийн 93 тоног төхөөрөмж нийлүүлэгдэж угсралтын ажил эхлэв.

 

 

  • Угсралтын ажлын явцад инженер техникийн ажилчдыг суурь машины угсралт, тоног төхөөрөмжийн бүтэц, үйл ажиллагааны горим зэрэгт Тайван, Итали, Австри мэргэжилтнүүд сургалт явуулж дадлагажуулах ажил хийгдэж мэргэшсэн инженер техникийн ажилчид бэлтгэн гаргаж байна.

 

 

 

2015
  • Үйлдвэр ашиглалтад орж туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэн, судалгааны ажлууд явагдаж эхлэв.

 

  • Анхны бэлдэц бүтээгдэхүүн гарч, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлэв.
  • Нийт 80 гаруй ажлын байр бий болж, хөтөлбөрийн дагуу сургалтанд хамруулж дадлагажуулан ажлын байраар хангаж эхлэв.

 

  • Үйлдвэрлэл 30%-ийн хүчин чадлаар үйл ажиллагаа явуулан эхний хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэж эхлэв.

 

 2016 

 

  • УИХ-ын дарга  З.Энхболд болон бусад албаны хүмүүс үйлдвэрийн нээлтэд оролцож, үйл ажиллагаатай танилцав.

  • Японы элчин сайд Лса Идэ Сан гэргийн хамт бусад дагалдах хүмүүстэй, мөн хэвлэл мэдээллийнхэн үйлдвэртэй танилцав.

  • УИХ-ын гишүүн Гарамгай баатар дагалдах хүмүүсийн хамт үйлдвэртэй танилцаж, бидний ажил үйлсэд амжилт хүслээ

  • УИХ гишүүн Батбаяр болон ШУТИС-ийн багш, оюутан, салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд, доктор профессорууд үйлдвэртэй танилцаж санал бодлоо хуваалцав.

 

 2017 
  • Хотын төвөөс 26км зайд байрлах байгалийн үзэсгэлэн бүрдсэн, Нарс, Шинс ой модоор хүрээлэгдсэн, эрүүл цэвэр агаар бүхий Санзайн аманд наамал дүнзэн Нарс модон 25 айлын иж бүрэн ухаалаг удирдлагын систем суурьлуулсан, 3 төрлийн орчин үеийн загвар дизайн, өнгө төрхтэй тансаг зэрэглэлийн Pine Ridge хотхон барих төслийг баталж, хэрэгжиж эхлэв.

                             www.sanzaipineridge.mn   

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...