Дэвшилтэд технологи

Та бүхэнд өөрийн үйлдвэрийн технологийн талаар танилцуулхаас өмнө модны тухай багахан ойлголт хүргэе. Хүн төрлөхтөн олон зууны туршид амьдарч ирсэн гэр, орон сууц, барилга байгууламж дундаас хамгийн эрүүл, аюулгүй нь модон материал байсан байна. Модон байшин нь цаг уурийн ямарч нөхцөлд амьсгалж байдаг, агаар сэлгэлт сайтай, сайхан үнэртэй, тохиромжтой чийглэг, дулааны өөртөө агуулж байдаг байгал экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Модон байшин нь хүний уураг тархийг хүчилтөрөгчөөр хангаж тайвшрал, амар амгаланг мэдрүүлхээс гадна, хүний биед харшил өгдөггүй, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлдэг, эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Ийм учираас өндөр хөгжилтэй Европын орнууд амралт сувилал, асрамжийн газар, хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг зөвхөн модоор барих стандарттай байдаг байна.

“Эм Си Лог Хаус” ХХК-ний үндсэн бүтээгдэхүүн болох наамал дүнз үйлдвэрлэх технологи нь ердийн модонд байдаг яр, цав, өмхрөлт, хорхойд идэгдсэн нүх сүв, давирхайжилт зэрэг гэмтэл согогтой хэсгийг тайрдаг тул наамал дүнз нь бүхэлдээ сайн чанарын модлогоос бүрдэж, ердийн стандарт модноос 20-30%-иар илүү бат бөх болдог.

Орчин үеийн технологи – Бид наамал дүнзний түүхий эд болох зүсмэл модон материалыг Итали программтай хатаалгын камерт хатааж, тусгай мэдрэгчтэй суурь машинаар ярнаас нь салгаж уртааш бэлдэц /ламель/ үйлдвэрлэж, түүнд шүдэт углуурга гаргаж, тэдгээр углуургуудаар залгаж нааж, 10000 герцийн үелзлэлээр нааж наамал дүнзийг гаргаж, улмаар түүнийг дүнзний углуурга, заадал татах олон үйлдэлт бүхээгт /CNC/ суурь машинд оруулж, байшингийн архитектур, дизайн, ажлын зургийг компьютер дээр тусгай зураг төслийн программаар хийж, уг зураг төслийг мөн тусгай программын тусламжтайгаар дээрхи суурь машинд оруулснаар уг суурь машин нь барих байшингийн наамал дүнзэн хийцүүдэд углуурга, заадлыг зурагт зааснаар татсанаар эцсийн бүтээгдэхүүн гарч, байшинг үйлдвэрийн аргаар угсрахад бэлэн болно.

 

Хамгийн сүүлийн үеийн суурь машин, тоног төхөөрөмжүүд – Манай үйлдвэрт Тайваны “Мод боловсруулах үйлдвэрийн суурь машин үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн “СММ International Inc” компанийн 2014-2015 онуудад үйлдвэрлэсэн нарийн мэдрэгчтэй яр тайрах суурь машин/optimizint  cut-off  saw/,шүдэт углуурга гаргаж залгаж наах суурь машин /unlimited finger  joint line machine/өндөр давтамжит прессийн суурь машин /high frequence high speed/,дүнзний углуурга, заадал татах олон үйлдэлт бүхээгт суурь машин /CNC log cabin auto-machine center/зэрэг хамгийн сүүлийн үеийн 30 гаруй суурь машин, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...