Даацын болон даацын бус дүнз

НААМАЛ ДҮНЗ

Технологийн горимын дагуу 8-10%-ийн чийгшилтэй хатаасан  банзыг 2 талаас нь харуулдсаны дараа, олон хөрөөт суурь машинаар тууш ширхэглэлийн  дагуу зүсэж дүнзэнцэр /брусс/ гаргана. Дүнзэнцэрийг цэвэршүүлэн тайрах суурь машинд оруулж яр, цав, өмхрөлт, хорхойд идэгдсэн нүх сүв, давирхайжилт гэх мэт гэмтэл согогтой хэсгийг ялган тайрч, сайн чанартай тайрдсан бэлдэц үйлдвэрлэнэ.

Уг бэлдэцийн үзүүр хэсэгт хуруун /зиг-заг/ шүдэлбэр гаргаж цавуудан хооронд нь угсруулан залгах арга  /finger joint system/- аар 12 м хүртэлх урттай   наамал саваа дүнзэнцэр /брусс/ гаргаж авна.  Эдгээр дүнзэнцэрийг харуулдаж хажуу талаас нь цавуудан хооронд нь дахин багцлан наах замаар наамал дүнз үйлдвэрлэнэ.

Уг дүнзэнд барилгын тухайн хийцийн зургийн дагуу харуулдах, зүлгэх, өнгөлөх, ховил татах, углуурга гаргах, нүхлэх гэх мэт гадаргуугийн боловсруулалт хийнэ.  Бэлэн болсон бүтээгдэхүүнд тэмдэглэгээ  тавьж  багцалж бооно.

Наамал дүнз, хавтангийн  чанарыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь цавуу бөгөөд бид Германы HENKEL брэндийн цавууг бэхжүүлэгчийн хамт ашиглаж байна. Тус цавуу нь дэлхийн олон оронд танигдсан өндөр чанарын брэнд бүтээгдэхүүн юм.

Наамал дүнзийг хэрэглэгчийн захиалгаар янз бүрийн хэмжээгээр үйлдвэрлэж болно. Үүнд:

230х160х6000, 12000

210х170х6000, 12000,

160х160х6000, 12000

120х160х6000, 12000 хэмжээтэй бөөнөөр үйлдвэрлэж байна.

Наамал дүнзний төрөл зүйл болон хэмжээ

Сүүлийн 50 жилд Финлянд улсад бий болсон Наамал дүнзэн байшингийн технологийг Монголдоо нутагшуулахыг бид зорин ажиллаж байна. Тус технологи нь дүнзэн байшингийн хөгжлийн хамгийн сүүлд гарсан технологи ба дэлхийн олон улсад өргөн хэрэглэгдэх болсон. Ялангуяа Европын орнууд болон Японруу чиглэсэн экспорт маш их. Учир нь тухайн технологи нь газар хөдлөлтөнд маш бат бөх, галд тэсвэртэй, насжилт урт, хүссэн загвар дизайнийн дагуу ямар ч хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болсноороо давуу талтай юм. Бидний таньд доорх 4 төрлийн хэмжээтэй наамал дүнзийг санал болгож байна.

Манай уртаас залгагч машин нь хамгийн урттай 12 метрийн урттай наамал дүнзийг үйлдвэрлэн гаргах боломжтой.

Мөн байшингийн дүнз хоорондийн углуурга 2 төрлийг таньд санал болгож байна.

Градустай углуургатай

Стандарт углуургатай

 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...