Бэлдэцийн цех

Бэлдцийн цех нь ОХУ-ын Сибирээс ирсэн сайн чанарын нарс, шинэс торх болон нойтон банз модыг хүлээн авч гадна холтос, мөчир салаа, яр, өмхөрсөн, давирхайтсан хэсгээс салган доорх байдлаар зүсэн, ангилж бэлдэц болгон хатаах цехд оруулахад бэлэн болгодог.

 

Хатаасан банзыг зохих хэмжээнд тайрч ялган, 2 талын харуулын машинд оруулан шаардлагатай хэмжэээнд хүртэл банзны 2 талыг харуулдана. Харуулдсан банзыг олон хөрөөтэй суурь машинд оруулж, адил хэмжээтэй өргөн бүхий олон бэлдцүүдийг гарган авна. Ингэж гарган авсан бэлдцүүд дээрх яр болон согогтой хэсгийг тусгай зориулалтын харандаагаар тэмдэглэж түүнийг автомат мэдрэгчтэй суурь машинд оруулан модны яр, согогийг тайрч, модыг бүрэн цэвэршүүлнэ. Богино хэмжээгээр тайрагдаж, цэвэршсэн бэлдцүүдийг модны хээ, зураглал, өнгө, хэмжээгээр ялган тусгай тавиурт хураана. Энэ цехэд хоногт 30 м3 хатаасан банзыг боловсруулж дараагийн цехэд нийлүүлнэ.

 

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...