Амьдралын шинэ хэв маяг

Жилийн 4 улиралын туршид байгаль дэлхийдээ зохицон амьдарч, сав шимийг хүртэж ирсэн өвөг дээдсүүдэд минь харшил болон амьсгалын замын архаг өвчлөл байсангүй. Энэ нь өдөр бүр уул ус, мод, ургамалтайгаа харьцаж, байгальдаа оршиж, мөн байгальдаа хүрч амьдарч ирснийх гэдэгтэй маргахгүй. Хэдий тийм ч, техник тоног төхөөрөмжгүйгээр, хотжилтгүйгээр төсөөлөхийн аргагүй орчин үеийн амьдралын хэв маяг нь биднийг байгаль дэлхийтэйгээ харьцаж бас хүрч амьдрах тэр боломжуудыг багасгаж байдаг.

Захиалах

Gallery Thumb 1 Gallery Thumb 2 Gallery Thumb 3 Gallery Thumb 4 Gallery Thumb 5 Gallery Thumb 6 Gallery Thumb 7 Gallery Thumb 9 Gallery Thumb 10 Gallery Thumb 14
Gallery Thumb 1 Gallery Thumb 2 Gallery Thumb 3 Gallery Thumb 4 Gallery Thumb 5 Gallery Thumb 6 Gallery Thumb 7 Gallery Thumb 9 Gallery Thumb 10 Gallery Thumb 14

Мод таны хэрэглээнд

Хэрэглэгч та байгалийн модон бус хийцтэй гэр болон албан байгууллагын тавилга худалдан авахаар төлөвлөж байгаа бол түр саатаад үүнийг уншаарай...

Айл гэрт байж болох бүхий л модон бүтээгдэхүүнүүдийг нэг үйлдвэрлэгчээс өөрийн хүссэн хэмжээ болон загварын сонголттойгоор авах бүх боломжуудыг бид олгож байна. Орчин үеийн амьдралын хэв маяг нь байгалийн гаралтай энгийн шийдэлтэй бараа бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэдэг болсон явдал юм. Энэ нь эрүүл аж төрөхөөс үүдэлтэй ч хүрээлэн буй ногоон эх дэлхийгээ хамгаалах, байгальдаа ээлтэй амьдрах дэлхий нийтийн ухаалаг болон зорилтот сонголт ба чиг хандлагатай салшгүй холбоотой юм.

Захиалах

 

                                           Үл хөдлөх хөрөнгө...

 

                                    Хамтран ажиллах...

 

                                Хөрөнгө оруул ...

 

                    Дэлхийн зах зээлрүү...

 

                         

Манай үйлчилгээ

ЗӨВЛӨГӨӨ

ЗУРАГ ТӨСӨЛ

ХАТААХ

ТАСЛАХ ХЭРЧИХ

ХҮРГЭЛТ

УГСРАЛТ

KBs of HTML Files
No. of Templates
Hours of Coding

ТАНЫ ТАВ ТУХТАЙ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ

Sale available on selected Designer Brands that include Apparels, Footwear, Fashion Accessories & Watches. ХАМТРАН АЖИЛЛАХ

Мэдээ, мэдээлэл

Мужаан

Мужаан

Хэв хашмалын ажил болон бусад туслах ажлыг аюулгүй ажиллагааны өндөр түвшинд хийж гүйцэтгэх

Орон орны дүнзэн байшингийн туршлагатай танилцацгаая ...

Орон орны дүнзэн байшингийн туршлагатай танилцацгаая ...

Өнөө үед наамал дүнзний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй улс бол Финлянд юм. Дүнзэн байшинд гар аргаар боловсруулсан дүнз болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийсэн наамал дүнз гэсэн 2 төрөл байдаг. Тэгвэл өнөөдөр дэлхий дээр хамгийн түгээмэл хэрэглэгдэж, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа нь их хэмжээгээр үйлдвэрлэхэд зориулагдсан наамал дүнз үйлдвэрлэх технологи юм. Дөрвөлжин хэлбэртэй наамал дүнз нь 1958 онд үүссэн бол хагас дугуй хэлбэртэй нааамал дүнзний технологи нь 1962 онд Финляндад үүсчээ. Барилгын үндсэн материал болтлоо хөгжиж чадсан наамал дүнзэн модны патентийг Финландчууд анх 1996 оны 5 сарын 14 бүртгүүлж байсан бол түүнээс яг 20 жилийн дараа дэлхийн хамгийн том хүүхдийн сургуулийн байрыг наамал дүнзээр мөн л Финландчууд барьсан байна.

Модны тухай сонирхолтой...

Модны тухай сонирхолтой...

Барилгын модон материал нь бусад барилгын материалыг бодвол ... - ашиглахад хялбар, хэрэглэхэд уян хатан байдгаараа ялгардаг төдийгүй амьсгалж чаддаг цорын ганц бүтээгдэхүүн ба - хүн амьдралд эрүүл тааламжтай орныг бий болгодогоороо онцлогтой, мөн - чийг дулааныг маш өндөр түвшинд тусгаарлаж чаддагаараа хамгийн эрүүл амьдрах боломжийг олгодог. Модон материал нь цорын ганц нөхөн сэргээгддэг барилгын түүхий эд юм. Энэ чанар нь боловсруулж хэрэглэхэд бага энерги зарцуулагддаг адил хэмжээний хөнгөн цагаан гаргаж авахаас 50 дахин бага, дахин боловсруулах боломж болон дулаан дамжуулалт бага байдаг чанарууд нь нийлээд байгаль орчинд ээлтэй байж эрчим хүчний асуудлуудыг шийдэх түүхий эд болж чаддаг. Модыг зөв ба зүй зохистой хэрэглэх нь ой модонд эерэг нөлөөтэй байдаг нь тогтоогдсон. Үнэндээ, модыг барилгын салбарт ашиглаж байгаа бүх өндөр хөгжилтэй орнуудын ойн нөөц багасаагүй төдийгүй зөв арчилгаа, зөв хэрэглээ нь эдийн засгийн үр өгөөжийг жил бүр 1-3 хувиар өсгөсөөр байна. Иймэрхүү нөөц баялаг нэмэгдүүлэх боломжгүй ган хийцтэй барилгуудын дахин боловсруулагдах боломж нь гэтэл модноос 345 дахин их эрчим хүч зарцуулдаг.

Шахмал үртсэн хавтангаар хийгдсэн тавилганы муу талууд

Шахмал үртсэн хавтангаар хийгдсэн тавилганы муу талууд

Сүүлийн жилүүдэд монголчуудын гэр ахуйн болон албан тасалгааны хэрэглээнд өргөнөөр ашиглагдах болсон тавилгуудын зонхилох хэсгийг модны хаягдал үртэсийг инженерийн аргаар боловсруулан тусгайлан гарган авсан цавуугаар нааж нэгтгэсэн шахмал хавтангаар хийсэн тавилгууд эзэлж байна. Тавилга хийдэг шахмал үртэсэн хавтангууд нь бүтээгдсэн химийн найрлагынхаа хувьд ба гадны нөлөөг эсэргүүцэх физик чанарынхаа хувьд ч олон дутагдалтай талуудтай байдаг ба энэ хэсэгт тэр тухай өгүүлэх болно.

Яагаад дүнзэн байшин гэж ...

Яагаад дүнзэн байшин гэж ...

Европын олон, тэр тусмаа Скандинавын орнуудад, нэг айлын орон сууцыг дүнзээр их хэмжээгээр барьдаг нь  үндсэн 2 талтай юм. Эдгээр нь 1) хувь хүн ба гэр бүлийн урт хугацааны санхүүгийн хувьд: дүнзэн байшингийн насжилтынхаа явцад засвар үйлчилгээнд бусад төрлийн байшинтай харьцуулбал маш бага зардал гардаг ба өрхийн санхүүжилтэд ихээхэн хэмнэлтийг бий болгодог, 2) эрүүл энх амьдралын эх үүсврийн хувьд: мод нь байгалийн цэвэр ургац ба бүтээгдэхүүн учраас хүний бие болон экологид хор нөлөө үзүүлэх илүүдэл болон нэмэлт химийн найрлага агуулаагүй байдаг нь, мөн мод нь агаарын чийгшлийн сайн тохируулагч учраас дотор нь амьдарч буй оршин суугчдын эрүүл мэндэд эерэг сайн нөлөөтэй.  

    Хамтран ажилладаг байгууллагууд